
Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ энэ сарын 23-26-нд Польшийн Быдгощ хотод болно.
Анхны дэлхийн аваргад манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох бөгөөд Монголын багийн түрүүч буюу эмэгтэй тамирчид өнөөдөр “Улаанбаатар-Москва”-гийн нислэгээр Польш улсыг зорив.
Сарын өмнө Сэлэнгэ аймагт болсон олимп, ДАШТ-ий хүрэл медальт, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит тэмцээний жин тус бүрийн аваргууд Быдгощыг зодоглох эрх авсан билээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д спортын мастер Буяндалайн Чимгээ (Хангарьд), 53 кг-д ОУХМ Ганбаатарын Отгонжаргал (Алдар), 55 кг-д спортын мастер Бат-Очирын Болортуяа (Женко), 58 кг-д ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс), 60 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа (Хилчин), 63 кг-д спортын мастер Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч), 69 кг-д спортын мастер Мөнхбатын Хишигмаа (Арслан), 75 кг-д спортын мастер Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар) нар Польшийн дэвжээнд зодоглоно.
Тэд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайхан нарын хамт өнөөдөр Польшийг зорьсон юм. Эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг 23-нд, 48, 53, 60, 69 кг-ын жингийн барилдаан 24-ний өдөр болно.
23 хүртэлх насны ДАШТ-д зодоглох Монголын багийн түрүүч Польшийг зорив | ||
Үзсэн: 1395 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.