
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гран при ангиллын тэмцээн Нидерландын Гааг хотод боллоо.
“Hague-2017” гран при тэмцээний хоёр дахь өдөр буюу бямба гарагт болсон барилдаанаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Н.Хадбаатар алт, Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ.
Н.Хадбаатар Испани, Иран, Германы бөхчүүдийг ялж, “С” хэсгийн аварга болсон. Улмаар манай бөх Нидерландын Ван Вестенде Сам, АНЭУ-ын Виктор Сквортовыг ялснаар жиндээ түрүүллээ. Энэ жинд барилдсан Ц.Цогтбаатар Н.Хадбаатарын ялсан АНЭУ-ын Виктор Сквортовд ялагдсан ч Канад, Недарландын бөхчүүдийг дараалан ялж, медалийн тавцанд зогссон юм.
Монголын баг тамирчид тэмцээнийг зохион байгуулагч Нидерландын араас хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилттай удаалж байна.
41 орны 231 жүдоч оролцсон дээрх тэмцээнээс 16 орон ямар нэгэн медаль хүртээд буй.
Манай улсаас Ё.Басхүү \66 кг\, Н.Хадбаатар \73\ алт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин \60\, дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг \эмэгтэй, 52\, залуу жүдоч Б.Амартүвшин \60\, Ц.Цогтбаатар \73\ нар хүрэл медаль хүртлээ.
Монголын баг хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 1093 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.