Шууд Chart

Өмнөговь аймгийн үндэсний бөхийн холбоо тэргүүнээ сонголоо

2017-11-21 12:45:37

Өмнөговь аймгийн үндэсний бөхийн холбоо хуралдаж, тэргүүнээ сонгон цаашид хэрэгжүүлэх ажилаа хэлэлцлээ. Мөн тэргүүнээрээ аймгийн Засаг дарга Н.Наранбаатарыг сонгож, цаашид бодлогоор сайн дэмжиж ажиллахыг хүсэв.

Монгол Улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанаас эхлэн компаниудын нэрэмжит 20 орчим барилдаан нэг жилийн хугацаанд Өмнөговьд болдог.

Түүнээс улс аймгийн цолтой бөхчүүдийг төрөн гаргах, чансааг ахиулахад бөхийн холбоо ажлуудаа эрчимжүүллээ.

Энэ удаагийн хурлаар тэргүүн, дэд тэргүүн, удирдах зөвлөл, гишүүдээ шинээр баталж, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилсэн ба хуралд нийт 38 бөх оролцсоноос 100 хувийн саналаар аймгийн Засаг дарга Н.Наранбаатарыг Өмнөговь аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр баталсан бол аймгийн арслан, Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Б.Баянмөнхийг дэд тэргүүнээр сонгосон юм.

Тэргүүн, гишүүдээ шинэчлэн батласан учир цаашид Өмнөговь аймгаас улсын цолтой олон бөхчүүд төрөн гарах нөхцөл боломжийг бүрдүүлэн, залуу, ахмад үеийн залгамж халааг бэхжүүлэн нягт уялдаа холбоотой хамтран ажиллана гэдгээ тэд онцолж байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өмнөговь аймгийн үндэсний бөхийн холбоо тэргүүнээ сонголоо  
Үзсэн: 1384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй