
Арваннэгдүгээр сарын 23-26-нд Польшийн Быдгощ хотод болох чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-д анх удаа оролцох Монголын эмэгтэй баг тамирчид өнгөрсөн ням гарагт эх орноосоо мордсон билээ.
Тэгвэл залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Буянжавын Батзоригийн удирдлага дор эрэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр өглөө Быдгощ хотыг зорив.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар), 61 кг-д Батчулууны Баасанням (Женко), 65 кг-д Төмөр-Очирын Тулга (Арслан), 70 кг-д Лутбаярын Батбаяр (Женко), 74 кг-д Болдхүүгийн Батсүх (Хасу-Мегастарс), 86 кг-д Ганбаатарын Ганхуяг (Алдар), 97 кг-д Төмөрбатын Мөнгөншагай (Харгант цамхаг), 125 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл (Арслан) нар Польшийн дэвжээнд зодоглох юм. Эрэгтэйчүүдийн 57, 70, 74, 125 кг 25-нд, 65, 70, 74, 97 кг-ын жингийн барилдаан 26-нд болно.
Сонирхуулахад, “U-23”-ын ДАШТ-д өрсөлдөх бүрэлдэхүүн дээр Г.Төрболд, Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ гэсэн залуучууд нэмэгдсэнээр арванхоёрдугаар сарын 7-8-нд Ираны нийслэл Тегеранд болох эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ-д оролцох юм.
Манай бөхчүүд Польш, Иранд хүч үзнэ | ||
Үзсэн: 1423 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.