
Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башёгийн 11 дэх өдрийн барилдаан өчигдөр өндөрлөлөө.
Өнөөдрийн барилдаанд их аварга Хакүхо сэкивакэ Ёошиказэд ялагдсанаар 10 даваа, нэг унаатай боллоо. Тэгвэл маэгаширагийн гураваас барилдаж буй Хокүтофүжи озэки Гоэйдог давснаар өөрийн даваагаа ес болголоо.
Мөн озэки Такаясү Ичиножёо А.Ичинноровоор найм дахь даваагаа авчээ. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил Араваши Э.Дөлгөөнөөгөөр 50 хувийн амжилтаа үзүүллээ.
Кюүшюү башёг их аварга Хакүхо М.Даваажаргал 10 даваа, нэг унаатай болсон бол Хокүтофүжи, Окиноүми нар есөн даваа, хоёр унаатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ.
Хакүхо М.Даваажаргал өвдөг шороодов | ||
Үзсэн: 1939 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.