
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны баярыг тэмдэглэдэг.
Ирэх ням гарагт улс тунхагласны 93 жилийн ойн баяр тохиож байгаа бөгөөд энэ өдөр уламжлал ёсоор Монгол бөхийн өргөөнд хүчит бөхийн барилдаан болно.
Уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглох юм.
Улс тунхагласны ойн барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орохуйц өндөр чансаатай бөгөөд 1990 оноос хойш зохион байгуулж эхэлсэн.
Уг барилдаанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлж байжээ.
Улс тунхагласны 93 жилийн ойн барилдаан ням гарагт болно | ||
Үзсэн: 2168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.