
Голландад энэ сарын 17-19-нд явагдсан “Гаага гран при” тэмцээний дараа жүдочдын чансаа шинэчлэгджээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд л Г.Отгонцэцэг эхний байрнаас М.Уранцэцэгийг буулгаснаас өөр чансааг тэргүүлэгчдийн эгнээнд өөрчлөлт гарсангүй.
Гэхдээ чансааны дунд хэсэгт тун их өөрчлөлт гарсан байна. Тодруулбал Ё.Басхүү чансаагаа 43-аар ахиулсан бол Б.Эрхэмбаяр 46, 73 кг-д Ц.Цогтбаатар бүр 94 байр дээшилжээ.
2017 он дуустал хоёрхон тэмцээн үлдсэн. Арванхоёрдугаар сарын 2-3-нд Японы нийслэл Токиод “Их дуулга” тэмцээн болох бол дараа нь буюу 16-17-нд ОХУ-д “Санкт Петербург Мастерс” тэмцээнтэй.
“Мастерс”-т жин тус бүрийн чансааны дээд 16 бөх барилдах тул Токиод чансаагаа ахиулж, 16-д багтах сүүлийн боломж үлдэнэ.
“Их Дуулга” тэмцээн 1 байр - 1000 оноо, 2 байр – 700, 3 байр – 500, 5 байр – 360, 7 байр 260 чансааны оноо өгөх бол “Masters” тэмцээнд 1 байр - 1800 оноо, 2 байр – 1260, 3 байр – 900, 5 байр – 648, 7 байр 468 оноо өгөх юм.
48 кг
- Г.Отгонцэцэг Казахстан 4880
2. М.Уранцэцэг Монгол 4710 оноо
3. Николич Милица Серб 3793
47. Б.Хорлоо 438
96. Э.Гэрэлмаа 118
170. Э.Уртнасан 10
52 кг
- Эрика Миранда Бразил 3954
2. Ай Шишимэ Япон 3800
3. Майлинда Кельменди Косово 3520
35. Ч.Аззаяа 852
43. М.Уранцэцэг 700
46. А.Цолмон 636
53. Б.Хорлоодой 492
76. М.Бундмаа 288
96. Л.Сосорбарам 166
99. Г.Ганцэцэг 160
135. Б.Бат-Эрдэнэ 61
200. Б.Мөнхжаргал 6
57 кг
- Д.Сумьяа Монгол 5682 оноо
2. Ёшида Цүкаса Япон 3880
3. Рецевеакс Хелене Франц 3050
23. Л.Энхрийлэн 1255
47. Ц.Хулан 632
112. М.Бундмаа 112
182. А.Батзул 18
185. Б.Алтанцэцэг 16
63 кг
- Тина Трстеняк Словен 4790 оноо
2. Кларисс Агбеньену Франц 4452
3. Унтервюрзахер Катрин Австри 3870
8. Б.Мөнгөнчимэг 2121
30. Б.Ганхайч 1050
33. Ц.Цэрэннадмид 934
84. Ц.Мөнхзаяа 221
196. Б.Баасанжаргал 10
200. М.Даваасүрэн 8
203. О.Саруул 6
70 кг
- Арай Чизүрү Япон 4590 оноо
2. Юри Альвеар Колумб 3550
3. Родригес Элвисмар Венесуэл 3388
55. Ц.Наранжаргал 380
75. Б.Хулан 258
127. М.Даваасүрэн 70
176. Б.Хонгорзул 10
180. А.Оюунгэрэл 6
189. А.Бадамгарав 6
210. М.Баяртуул 2
78 кг
- Натали Пауэлл Их Британи 4300 оноо
2. Гуусье Стеенхуйс Голланд 4210
3. Майра Агияр Бразил 4080
52. П.Лхамдэгд 350
62. Ц.Наранжаргал 260
100. М.Ууганжаргал 62
+ 78 кг
- Сара Асахина Япон 4050 оноо
2. Савелкус Тесси Голланд 3932
3. Лариса Церич Босни 3284
24. Б.Мөнхтуяа 1130
62. Э.Гандиймаа 262
70. О.Жавзмаа 214
Г.Отгонцэцэг, М.Уранцэцэг нар чансааны түрүү, аман хүзүүнд бичигдлээ | ||
Үзсэн: 1412 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.