
Залуучуудын дэлхийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг "U-23”-ын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
Тэрбээр 1/8 шигшээд Шведийн Элин Нильсоныг 2:1-ээр, шөвгийн наймд Энэтхэгийн Сангеетаг цэвэр ялсан. Тэгвэл хагас шигшээд БНХАУ-ын Ван Шиаосенийг оноогоор цэвэр (10:0) ялав.
Ингэснээр тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд залуучуудын дэлхийн хошой аварга Японы Юзүрү Күманотой хийнэ. Медалийн төлөө барилдаан монголын цагаар шөнийн 01:00 цагт болно.
Харин 63 кг-ын жинд 1/8 шигшээд Энэтхэгийн Анил Решма Манэг 4:4-өөр ялсан “Аврагч” спорт хорооны тамирчин, спортын мастер Х.Болортуяа шөвгийн наймд ОХУ-ын Татьяна Смолякт 1:2-оор тун харамсалтай ялагдлаа.
Алтанцэцэгийн Батцэцэг алтан медалийн төлөө барилдана | ||
Үзсэн: 1465 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.