Шууд Chart

ОХУ-ын бөхчүүд 55 оноотойгоор багийн дүнгээр тэргүүллээ

2017-11-28 09:08:00

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны эрэгтэйчүүдийн тэмцээн Польшийн Быдгош хотод болж өндөрлөлөө.

Монгол Улс эрэгтэй бүтэн багаараа оролцсоноос тааруухан оролцов. Манайхнаас 65 кг-ын жинд ОУХМ Төмөр-Очирын Тулга хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн юм. Тэрбээр Канад, Словакын бөхийг ялж, тэмцээний аварга ОХУ-ын Начын Кууларт, хүрэл медальт АНУ-ын Жо Маккенна нарт ялагдаж жиндээ долдугаар байрт оров.

Анх удаа нэр хүндтэй тэмцээний утаа үнэрлэсэн манай залуучуудад Польшийн тэмцээн том туршлага боллоо.

Эрэгтэйчүүдийн ангилалд 41 орны тамирчид өрсөлдснөөс гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн ОХУ-ын бөхчүүд 55 оноотой багийн дүнгээр тэргүүлж, Казахстан 41, Гүрж 36 оноогоор хоёр, гуравдугаар байрт оров. Харин манай залуучуудын шигшээ баг долоон оноотойгоор 17 дугаар байрт бичигджээ.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮН

57 кг (25 бөх): 1. Рейнери Ортега (Куба) 2. Салим Наим (Болгар) 3. Сулейман Атли (Турк), Парвиз Ибрагимов (Азербайжан) ... 18. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Монгол)

61 кг (17): 1. Ринья Накамүра (Япон) 2. Куат Амиртаев (Казахстан) 3. Ислам Дудаев (ОХУ), Седат Оздемир (Турк)

65 кг (26): 1. Начын Куулар (ОХУ) 2. Бажранг Бажранг (Энэтхэг) 3. Жо Маккенна (АНУ), Йонас Эмамичогай (Иран) ... 7. Төмөр-Очирын Тулга (Монгол) 

70 кг (21): 1. Ричард Льюис (АНУ) 2. Винод Кумар (Энэтхэг) 3. Автандил Кенчазе (Гүрж), Василий Михайлов (Украин) ... 12. Лутбаярын Батбаяр (Монгол)

74 кг (25): 1. Гажи Набиев (ОХУ) 2. Ахсарбек Гулаев (Словак) 3. Мухамед Акдениз (Турк), Мирза Схулухия (Гүрж) ... 21. Болдхүүгийн Батсүх (Монгол)

86 кг (21): 1. Алихан Жабраилов (ОХУ) 2. Азамат Даулетбеков (Казахстан) 3. Ури Калашников (Израиль), Иракли Мцитури (Гүрж) ... 9. Ганбаатарын Ганхуяг (Монгол)

97 кг (21): 1. Мохаммадшафи Голех (Иран) 2. Денис Храменков (Беларусь) 3. Мурази Мчелизе (Украин), Раян Уолц (АНУ) ... 19. Төмөрбатын Мөнгөншагай (Монгол)

125 кг (17): 1. Гено Петриашвили (Гүрж) 2. Магомедамин Дибиров (ОХУ) 3. Данило Картавый (Украин), Амин Тахери (Иран) ... 10. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Монгол)

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОХУ-ын бөхчүүд 55 оноотойгоор багийн дүнгээр тэргүүллээ  
Үзсэн: 2172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй