
Японы сүмогийн холбооны дэргэдэх Ёкозунагийн зөвлөл өчигдөр хуралдаж, сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжигийн асуудлыг хэлэлцжээ. Ийнхүү харамсалтай нь өөрөөсөө чансаа доогуур, нутагт нэгт сүмочийг зодож, танхайрсан хэргээр түүнд хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгджээ.
Сүмогийн холбооноос хараат бус, гэхдээ нэр нөлөө бүхий, зөвлөх үүрэгтэй Ёкозүнагийн зөвлөл дээрх саналаа Японы сүмогийн холбоонд хүргүүлсэн байна.
Гэхдээ зөвлөлийн гишүүд одоогоор хэргийн талаар нарийн ширийн, тодорхой мэдээлэлгүй байгаа аж. Тиймээс болсон хэрэг явдал бүгд тодорхой болмогц Ёкозүнагийн зөвлөл ээлжит бусаар дахин хуралдах боломжтой гэж зөвлөлийн тэргүүн хэлжээ.
Сонирхуулахад хэргийн гэрч болсон ёкозүна Какурюү М.Ананд, сэкиваки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар өнгөрсөн долоо хоногт цагдаад мэдүүлэг өгсөн бол өнөөдөр Хакүхо М.Даваажаргал Тотторид очиж, гэрчийн мэдүүлэг өгөх гэнэ.
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр гэрчийн мэдүүлэг өгнө | ||
Үзсэн: 1231 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.