
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд ОХУ-ын Чебоксар хотод болно.
Энэ жилийн тус тэмцээнд Монгол, Япон, ОХУ, АНУ, БНХАУ, Азербайжан, Швед, Украин гэсэн найман орны баг өрсөлдөх юм.
Эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Дэлхийн цомын найман удаагийн аварга Японы шигшээ баг Хойд хөршид зодоглох бүрэлдэхүүнээ зарласан байна.
Наран улсаас 48 кг-ын жинд энэ жилийн дэлхийн аварга Юи Сүсаки, 53 кг-д өнгөрсөн жилийн дэлхийн аварга Маю Мүкаида, 55 кг-д Момока Кадоя, 58 кг-д Акие Ханаи, 60 кг-д Юкако Каваи, 63 кг-д 2014 оны Азийн аварга Юрика Ито, 69 кг-д Мива Морикава, 75 кг-д өсвөр үе, залуучуудын дэлхийн гурван удаагийн аварга Масако Фүрүичи нар хүч үзнэ.
Чебоксарт зодоглох наран улсын бүсгүйчүүд тодорчээ | ||
Үзсэн: 919 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.