Шууд Chart

"Vision" хөтөлбөрт хамрагдсан бөхийн нэрс тодорлоо

2017-11-30 13:58:48

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган БНСУ-ын Инчён хотын урилгаар "Vision" хөтөлбөрт хамрагдсан Монголын чөлөөт бөхийн баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Манай эрэгтэй бөхчүүд арванхоёрдугаар сарын 6-20-нд БНСУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийх юм.

Үүнд ОУХМ З.Занабазар, Л.Төртогтох, Ө.Батзул, спортын мастер Б.Түмэнцогт, Ц.Чинзориг, Б.Отгонбаяр гэсэн зургаан тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын хамт тус хөтөлбөрт хамрагдлаа.

МҮОХ 2007 онд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн, хөгжиж буй орнуудын тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тивийн наадамд олон орныг медальд хүргэх зорилготой тус хөтөлбөрт нэгдсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Vision" хөтөлбөрт хамрагдсан бөхийн нэрс тодорлоо  
Үзсэн: 1771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй