Шууд Chart

“Их дуулга”-аас хамгийн олон медаль хүртсэн бөх бол Х.Цагаанбаатар

2017-11-30 14:50:12

Чансаагаараа ДАШТ-ий дараа бичигдэх бага дэлхийн аварга гэгддэг Токиогийн Их дуулга нөгөөдөр эхлэх гэж байна.

Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ баг өнгөрсөн хугацаанд нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртэж байсан билээ.

Бага дэлхийн аваргад түрүүлсэн жүдоч нь дэлхийн хошой медальт М.Уранцэцэг. 

Харин хамгийн их медаль хүртсэн жүдоч нь олимп, дэлхийн хос медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар юм. 

Токиогийн "Их дуулга"-д медаль хүртсэн жүдочийг сонирхуулбал:

  • 1999 онд МУГТ Д. Баттулга мөнгөн медаль
  • 1999 онд МУГТ.Х.Болдбаатар хүрэл медаль
  • 2006, 2010,2011,2012 онд Х.Цагаанбаатар хүрэл медаль
  • 2012 он ОУХМ.Б.Тэмүүлэн хүрэл медаль
  • 2013 онд МУГТ.Н.Түвшинбаяр хүрэл медаль
  • МУГТ.М.Уранцэцэг 2013 онд мөнгө, 2016 онд алт
  • МУГТ.Д.Сумьяа 2015, 2016 онд хүрэл медаль
  • 2015 онд ОУХМ.Д.Төмөрхүлэг хүрэл медаль
  • 2016 онд ОУХМ.Д.Алтансүх хүрэл тус тус хүртэж байжээ. 
Нийтэлсэн: У.Баярсайхан

“Их дуулга”-аас хамгийн олон медаль хүртсэн бөх бол Х.Цагаанбаатар   
Үзсэн: 962 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй