Шууд Chart

Ээж ээ, аав намайг өвтгөөд байна

2017-12-01 10:52:08

Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн ноцтой баримтыг бид дэлгэнэ. Гурван настай охин төрсөн эцгийнхээ бэлгийн хүчирхийлэл доор  хэр удаан амьдарсан бол... Хүчирхийлэл хэзээ эхэлсэн бол...?

Азаар сумын эмч гэрт нь ирж үзлэг хийснээр энэ хэрэг Цагдаагийн байгууллагад шилжсэн байна. Охины аав нь эхнэр, охин хоёроо байнга элдвээр хэлдэг, гэрлэсэн цагаасаа хойш эхнэрээ зэрлэгээр зодож байсан тухай охины ээж бидэнд ярилаа. Охин ээждээ “аав намайг өвтгөөд байна,  ааваас айж байна...” гэж удаа дараа хэлдэг байж. Гэвч ээж нь  итгэсэнгүй. ...

“Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг гурван настай охин хүчирхийлэгчийн золиос болсныг дэлгэж байна.

Баримт:-1 Төрсөн эцэг нь 3 настай охиноороо бэлгийн дур хүслээ хангадаг байжээ

Охины эцэг, эх гэрлээд 7 жил болжээ. Энэ хугацаанд охины ээж байнга зодуур, нүдүүр, доромжлол дунд амьдарч байв. Залуу бүсгүй дөнгөж 30 нас шүргэж яваа гэхэд харцанд нь айдас, түгшүүр дүүрэн. Нүүрэнд нь зодуурын ул мөр болох том, жижиг олон  сорви тогтжээ. Энэ бол зөвхөн ил харагдах шарх. Харин түүний сэтгэлийн гүн шарх охиноо гэх бодлын цаана нуугдаж байна.

Гуравхан настай нялх охин аавынхаа байж боломгүй бусармаг үйлдлийг ээждээ  сар гаруйн өмнөөс хэлсэн ч ээж нь итгээгүй байна. Нэг удаа охины ээж ажлын завсарлагаанаар гэртээ ортол “Аав нь охиныхоо дээр хэвтэж байжээ”. Байж боломгүй үзэгдлийг нүдээр харсан ээж тэгэхэд л охиноо  үнэн ярьж байсныг ухаарчээ.

Охины ээж: Ийм юм ярьж болдоггүй юм, төрсөн эцэг чинь яалаа гэж тэгэх юм бэ гэж удаа дараа охиндоо хэлж байсан. Охиныхоо хэлсэн үгэнд итгээгүйдээ өөртөө харамсаж байна. Нэг удаа би аавд нь хэлтэл би юу гэж тэгэх юм бэ гэж уурласан. Би нэг удаа ажлын  завсарлагаанаар  гэртээ ортол “Аав нь охиныхоо дээр хэвтэж байсан”. Байж боломгүй энэ үйлдлийг нүдээр харсны дараа охиноо үнэн ярьж байсныг ухаарсан. Үүнээс хойш охиноо хажуугаасаа салгаагүй. Сумын эмч үзээд охины чинь аав төрсөн эцэг нь мөн үү. Охиныг чинь оролдсон байна гэж надад хэлсэн.  

Бидний авсан албан бус мэдээгээр охины эцэг өмнө нь цагдаад 6 удаа шалгагдаж байжээ. Эхнэрээ зэрлэгээр хүчирхийлдгээс гадна гурван настай  төрсөн охиндоо “бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гаргаж байсныг түүний эхнэр ярилаа.

Тэд тогтсон ажилгүй, сумын төвөөс зайдуухан байдаг үйлдвэрт  ажиллаад 2 сар орчим болсон гэж хамт ажилладаг хүмүүс нь хэллээ. Үе үе архи уудаг, уухаараа хоорондоо зодоон хийдэг байсан талаар тус үйлдвэрийн ахлагч ярьсан юм. Мөн охинд үзлэг хийсэн эмч охины бэлэг эрхтэн урагдалттай болохыг түүнд хэлжээ. 

Үйлдвэрийн дарга: Хүүхдийн бэлэг эрхтнээс ногоон юм гарсан, бага зэргийн урагдалтай, аав нь хэл, хуруугаа хийж оролддог гэж хүүхэд ярьж байна гэж үзлэг хийсэн сумын эмч надад хэлсэн. 

Харахад энгийн ноомой залуу. Ийм хэрэг хийсэн гэхэд үнэхээр гайхсан. Бас итгээгүй гэж охины эцэгтэй хамт ажиллаж байсан залуу ярьсан юм.

Хамт ажилладаг залуу: Бид анх сонсоод итгээгүй, арай ч үгүй байлгүй дээ. Яагаад ийм юм болов гэж гайхацгаасан.                         

Сум суурингаас зайдуу газар энэ хэрэг явдал болжээ. Цагдаагийн байгууллага 10-р сарын 19-ний шөнө охины эцгийг баривчилж цагдан хориод байна. Одоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-ээр хэрэг үүсгэн шалгаж байна.

Бага насны хүүхдийг хамгаалах хуулиар хүлээсэн үүрэг эцэг, эхэд бий. Гэвч...  Төрсөн эцэг нь хүний санаанд багтамгүй жигшүүрт хэрэг үйлдсэн баримтыг бид дэлгэж байна. Энэ сарын 19-ний шөнө сэжигтэнг баривчилсан. Ээж, охин хоёрт орон нутгийн холбогдох байгууллагууд эрүүл мэнд, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил хамгааллын газрын мэргэжилтэн н.Саранхүү: Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн. Одоо аймгийнхаа эмнэлэгт хэвтэн эмчүүлж байна. Сэтгэл заслын эмчилгээ хийх явцад “Охинд ноцтой өөрчлөлт ажиглагдаагүй. Учир нь бага насны хүүхэд учраас өөрт тохиолдсон зүйлийн хор уршгийг бүрэн ухаарч ойлгоогүй” байдал ажиглагдсан. Иймд хүчтэй цочмог өөрчлөлтөд ороогүй байсан. Ингэлээ гээд бид энэ охиныг орхихгүй. Сэтгэл заслын үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлсээр байх болно.      

Улсын Ерөнхий Прокурорын газрын мэдээгээр 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөний 48 хувь буюу тал нь  гэр бүл, ураг төрлийн хүчирхийллийн золиос болжээ.

Баримт:-2  Гурван настай хүүхэд болсон үйл явдлыг бодитоор л ярьдаг.

Тэд хэзээ ч томчууд шиг худлаа ярихгүй

Бид энэ удаа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн ноцтой баримтыг та бүхэнд хүргэж байна. Хохирогч нь гуравхан настай бяцхан охин. Бие, сэтгэлээр туулсан зовлонгийн сүүдэр охиныг насан туршид нь дагах болно. Учир нь нүдээр үзэж, биеэр туулсан бүх зүйл түүний далд ухамсарт хадгалагддаг. Энэ нь гэнэтийн цочрол, айдас, жигшилтэй холбоотой” гэж сэтгэл зүйч эмч тайлбарлаж байна. 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Өсвөр үе” клиникийн их эмч н.Энхтуяа: Гурван настай хүүхдийн сэтгэхүйн онцлог гэвэл “бодит сэтгэхүй давамгайлдаг учраас хэзээ ч худал ярихгүй”. Болсон явдлыг байгаагаар нь ярьдаг. Нэг хэсэг хугацаанд өвдөлтийн мэдрэмжээсээ сална. Гэхдээ нас явж том болох тусам сэтгэл зүйн өвдөлт нь нэмэгдсээр байдаг. Иймд их удаан хугацааны тэвчээртэй эмчилгээ хэрэгтэй.

Охины сэтгэл зүйг 1-2 жил тасралтгүй эмчилж байж шаналал зовуур нь намжина. Гэхдээ гэнэтийн цочролд орвол эргээд сэдэрдэг гэж тэр мэдэгдлээ.

Хүүхдэд хамгийн аюулгүй орчин байх ёстой гэр бүлд хүчирхийлэгч этгээд нуугдаж байна. Хүний эрхийн байгууллагуудад жилд дунджаар 350-400 хүн бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай гомдол, мэдээлэл ирдэг.  Тэдгээрийн 30 хүртэл хувь нь 14-өөс доош насны хүүхдүүд байдаг байна.  

“Хөөрхөн зүрхнүүд аян” төрийн бус байгууллагын сэтгэл зүйч н.Энхчимэг ярихдаа “Бага насны хүүхдүүдийн хувьд ихэвчлэн ураг төрлийн  хүчингийн хохирогч болдог. Хүчирхийлэгч этгээд, насанд хүрээгүй хүүхдийг айлгах, сүрдүүлэх замаар өөрийн эрхшээлд бүрэн оруулдаг учраас хаалттай хаалганы цаана олон жил чимээгүй үргэлжилдэг. Цагдаа, хүний эрхийн байгууллагад хандах нь ховор”  гэж байлаа.

 “Хөөрхөн зүрхнүүд аян” төрийн бус байгууллагын сэтгэл зүйч н.Энхчимэг: Хүчирхийлэгч этгээд хохирогчоо өөрөөсөө хараат болгодог. Энэ байдлаас болж тухайн хохирогч өөртөө итгэх итгэлгүй болж үйлдэгчийн бүрэн эрхшээлд ордог.

Нэг хохирогчийн ард 10 хохирогч байдаг гэсэн олон улсын судалгаа ч байна. Чухам хүчирхийлэл гэдэг ойлголтод ямар үйлдэл багтах вэ. Зарим хүн хүүхдийн биед зөвшөөрөлгүй хүрэх нь хүчирхийлэл гэж тайлбарлаж байхад нөгөө хэсэг нь хүчиндсэн бол бэлгийн хүчирхийлэл гэж үзэж байна.

Саяхан болсон нэгэн хэргийг сөхье. Нөлөө бүхий эмнэлгийн дарга эмэгтэй 5 настай охиныг хүчирхийлэлд өртөөгүй гэж мэдээлсэн нь олон нийтийг бухимдуулсан. Тэгвэл Монгол Улсын Эрүүгийн хуулинд энэ гэмт хэргийг хэрхэн хуульчилсан бэ...? Бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж чухам юуг хэлж байна вэ...

Хуульч, өмгөөлөгч н.Арвинтариа: "Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж байгаа үйлдэл бүхэн бэлгийн хүчирхийлэл мөн. Бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэлд хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, эсвэл бэлэг эрхтэнд нь өөрийн бусад эрхтэн эсвэл өөр зүйл оруулсныг ойлгоно. Энэ бүгд хүчиндэх гэмт хэрэгт тооцогдоно" гэлээ.    

Оны эхний 9 сарын байдлаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт Бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэгт холбогдуулан 1-4 настай 4 хүүхэд шинжилгээ хийлгэсэн байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүн ам, хөгжлийн комисст илгээсэн мэдээлэлд дэлхийн өнцөг булан бүрт жилд 18-аас доош насны 150 сая орчим охин бэлгийн халдлагад өртөж байгаагийн 50 хувь нь 16-аас доош насны хүүхэд байна гэжээ. Дэлхий нийтийг цочроосон бэлгийн хүчирхийллийн асуудал манай улсын хэмжээнд мөн адил өндөр хувьтай байгааг олон судалгаа, бас дээрх жишээ баримт харуулж байна.  

Баримт-3: Яллагдагч талд ашигтай хэрнээ хохирогчид хохиролтой тогтолцоо манай улсад үйлчилж байна. Хохирогч  гэмтлийн зэргээ тогтоолгох,  хууль хяналтын байгууллагад  нэхэмжлэл гаргах  тоолонд  мөнгө төлдөг.

Бага насны охидыг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах иж бүрэн тогтолцоог бий болгох шаардлагатайг хуульч, өмгөөлөгчид хэллээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ашигтай хэрнээ хохирогч талд хохиролтой тогтолцоо манай улсад үйлчилж байна. Хохирогч гэмтлийн зэргээ тогтоолгох, хууль хяналтын байгууллагад нэхэмжлэл гаргах тоолонд халааснаасаа мөнгө төлдөг. Төлбөрийн чадваргүй иргэдийн хувьд энэ байдал нь буцаад хүчирхийлэл, дарамтыг тэсч амьдрах нэг шалтгаан болж байгааг Хуульч, өмгөөлөгч н.Арвинтариа шүүмжиллээ.

Хуульч, өмгөөлөгч н.Арвинтариа: Хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхэд болон төлбөрийн чадваргүй иргэдэд үзүүлэх үнэгүй өмгөөллөөр хангах зохицуулалт манайд алга. Харин гэмт хэрэгтэнд боломж байдаг. Тэдэнд улсаас үнэгүй өмгөөлөгч томилж өгдөгГэмт хэрэг үйлдсэн этгээдэд ашигтай хэрнээ хохирогч талд хохиролтой тогтолцоо манай улсад үйлчилж байна.   

Хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийг таслан зогсооход иргэн бүрийн оролцоо чухал. Тэд өөрсдийгөө хамгаалж чадахгүй. Харин та, бид тэднийг хамгаалж чадна. МҮОНРТ хүчирхийлэл доор амьдарч байгаа охид, эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэхээр ажиллаж байна. Иймээс бид энэ хэргийн талаар та бүхэнд тухай бүр мэдээлэл хүргэх болно.

Нэвтрүүлгийг ЭНД дарж сонсоно уу.

Нэвтрүүлэг бэлтгэсэн: МҮОНР Баримт эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг.

Редактор: Г.Батзаяа, Ж.Золзаяа

Нийтэлсэн: Баримт

Ээж ээ, аав намайг өвтгөөд байна   
Үзсэн: 12661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Арчаагүй эм [202.70.40.xxx] 2018-02-07 08:29
Монголын нийгмийн арчаагүй эмсийн балгаар өөрөө ч, үр хүүхэд нь араатайэ мэт лалрын эрсийн гарт олон жил тарчлах юм даа.
зочин [202.179.26.xxx] 2018-02-01 15:46
Шууд Цаазал,,, Адгууснаас дор Нохой Азарга хүртэл Үр төлөө Гишгэдэггүй юм ш дээ Ийм Жаахан Өөдөсхөн Охидуудыг юу ч мэдэхгүй Биеэ хамгаалах чадваргүйгийн далимдуулж Хүчирхийлж байдаг , Үнэхээр Үзэн ядах үзэл төрж байнаа, Шоронгийн ялтанууд хүртэл Улаан махны хэргийг үздэггүй шүү дээ
Зочин [66.181.189.xxx] 2018-01-08 16:01
Түүгээр өнгөрч буй гайг үүгээр даллах гэгчээр Элбэгдоржид ер инь цаазын ял огт хамаагүй эд шүүдээ,гийгүүлэж чадахгүй бол гай болохгүй л байх хэрэгтэй,энэ ялыг байхгүй болгосоноор мөн ч их гай тарьсандаа,олон хүний голыг харлуулаж,олон хүнийг амьдын хагацалд унагаж,чамгүй тооны яргачингуудад ял завшууллаадаа,мөрөөрөө худлаа яриад явсан бол аштай юу?
Зочин СХД [202.21.106.xxx] 2017-12-07 11:31
Цаазын ялыг сэргээж ийм бусармаг үйлдэл хийгчдийг үг дуугүй цаазлах хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй