Шууд Chart

Аниуар Гедуев Ираны “Бимех рази” клубээс барилдана

2017-12-04 10:04:33

“Рио-2016” олимпийн наадмын мөнгө, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий хүрэл медальт, ОХУ-ын Аниуар Гедуев энэ сарын 7-8-нд Ираны нийслэл Тегеранд болох эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ-д оролцохоор болжээ.

Риогийн олимпоос хойш барилдаагүй Гедуев нутгийн “Бимех Рази” клубийн өмнөөс барилдах юм. Тэрбээр шинэ жин 79 кг-ын жинд хүч үзнэ. Олимп, дэлхийн аварга Хассан Яздани, дэлхийн хошой аварга Реза Яздани, дэлхийн аварга Хассан Рахими, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Махмуд Эсмаилпур гэсэн Ираны шилдэг бөхчүүд багтсан. Түүнчлэн олимпийн аварга Абдулрашид Садулаев, дэлхийн аварга Хетик Цаболов нарыг эгнээндээ нэгтгээд байгаа аж.

Өнгөрсөн жилийн клубийн дэлхийн аварга АНУ-ын “Титан Меркури” клубт олимп, дэлхийн аварга Кайл Снайдер, Владимир Хинчегашвили нарын шилдгүүд Иран зодоглоно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аниуар Гедуев Ираны “Бимех рази” клубээс барилдана  
Үзсэн: 1188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй