Шууд Chart

С.Батцэцэгийн хийсэн мэхийг хамгийн шилдгээр тодруулжээ

2017-12-05 10:05:01

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн ОХУ-ын Чебоксар хотноо 12 дугаар сарын 1-2-нд болсон билээ.

16 дахь удаагийн тус тэмцээнд дэлхийн шилдэг найман баг оролцход Дэлхийн хошой аварга С.Батцэцэгийн хийсэн мэхийг хамгийн шилдгээр тодруулжээ. Тэрбээр уг мэхээрээ өрсөлдөгчөөсөө дөрвөн оноо авсан юм. 

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Э.Сумъяа, А.Батцэцэг, Г.Отгонжаргал нар ялалт байгуулснаар Монголын эмэгтэй бөхчүүд “Дэлхийн цом”-ын тэмцээнээс 2015 онд үзүүлж байсан амжилтаа давтаж, хүрэл медалийн тавцанд зогссон юм.

Дэлхийн цомын аваргын цомыг Японы баг тамирчид өргөсөн бол тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-ын баг тавдугаар байрыг эзэлж, Укриан, Азарбайжан, Швед VI-VIII байрт орлоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

С.Батцэцэгийн хийсэн мэхийг хамгийн шилдгээр тодруулжээ  
Үзсэн: 1911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй