Шууд Chart

Гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай ирлээ

2017-12-06 09:40:18

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн арванхоёрдугаар сарын 4-5-нд ОХУ-ын Чуваш улсын нийслэл Чебоксарын “Чебоксар Арена” спортын ордонд боллоо.

Нийт 50 мянган ам.долларын шагналын сантай дөрөв дэх удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, АНУ, Эстони, Казахстан, Испани гэсэн зургаан орны 143 тамирчин найман жинд өрсөлдөв. 2017 оны эмэгтэйчүүдийн отгон тэмцээнд манай улсын 18 тамирчин зодоглосноос 55 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа, 58 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 69 кг-д “Алтай” констракшны тамирчин, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа нар алт, 63 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин, спортын мастер Хүрэлхүүгийн Болортуяа мөнгө, 69 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг хүрэл медаль хүртлээ. 

"Будапешт-2013" ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа Чебоксарын дэвжээнд Якутын Александра Карамзинаг 10:0, Москвагийн Александра Скиренко цэвэр, нутаг нэгт ОУХМ Г.Отгонжаргалыг 12:2-оор, Буриадын Стальвира Оршушийг 4:0-ээр, Хакасын Наталья Малышева 3:1-ээр сөхрүүлж манайхны анхны алтан медалийг хүртсэн.

А.Батцэцэг тэгшитгэлд Кемеровогийн Зельфира Садраддиноваг 14:4-өөр, 1/8 шигшээд Москвагийн Екатерина Чернушкинаг цэвэр, шөвгийн наймд Юлья Албаровог 8:1-ээр, хагас шигшээд эзэн орны Анастасья Яковлеваг 6:1-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд Калининградын Александра Андрееваг 8:5-аар ялсан. Гавьяат тамирчин О.Насанбурмаа Буриадын Евгения Захарченко, Татарстаны Светлана Бабушкина, Красноярскын Юлья Максимова нарыг тус бүр цэвэр ялж, шигшээ барилдаанд энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн финалд ялагдсан АНУ-ын Тамыра Мынсатай даагаа амжилттай нэхэж 6:4-өөр ялснаар Монголын багийн гурав дахь алтан медалийг авчирсан. О.Насанбурмаа, А.Батцэцэг нар өнгөрсөн жилийн амжилтаа бататган аваргаа хамгаалж, Э.Сумъяа анх удаа түрүүлэв. 

ОУХМ А.Батцэцэг тус тэмцээн дөрвөн удаа зохион байгуулагдахад бүгдэд нь медаль (хоёр алт, хоёр хүрэл) хүртсэн ховорхон амжилт үзүүллээ. Түүнчлэн тэрбээр 10 гаруй хоногийн зайтай гурван тэмцээнээс дараалан медаль хүртсэн (23 хүртэлх насны ДАШТ-ээс мөнгө, Дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн) бөгөөд ийнхүү иж бүрэн медалийн цуглуулгатай эх орондоо ирнэ. 

Сонирхуулахад, тус тэмцээний аваргууд 3000 ам.доллараас гадна гантиган суурьтай хүрэл “Матрешка” цомыг гардсан.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

48 кг (25 бөх): 1. Виктория Энтони (АНУ) 2. Надежда Федорова (ОХУ, Чуваш) 3. Валерия Чепсаракова (ОХУ, Кемерово), Алина Морева (ОХУ, Брянск)

53 кг (24): 1. Эрдэнэчимэгийн Сумъяа (Монгол) 2. Наталья Малышева (ОХУ, Хакас) 3. Сара Хильдбранд (АНУ), Стальвира Оршуш (ОХУ, Буриад)

55 кг (14): 1. Нина Менкенова (ОХУ, Буриад) 2. Мария Гурова (ОХУ, Москва) 3. Виктория Ваулина (ОХУ, Дагестан), Жаккара Винчестер (АНУ)

58 кг (19): 1. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол) 2. Александра Андреева (ОХУ, Калининград) 3. Кристина Елоева (ОХУ, Алания), Анастасья Яковлева (ОХУ, Чуваш)

60 кг (16): 1. Юлия Пронцевич 2. Динара Салихова (хоёул ОХУ, Москва) 3. Наталья Федосеева (ОХУ, Кемерово), Аллисан Раган (АНУ)

63 кг (15): 1. Мэллори Велт (АНУ) 2. Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол) 3. Светлана Бабушкина (ОХУ, Татарстан), Инна Тражукова (ОХУ, Дагестан)

69 кг (14): 1. Очирбатын Насанбурмаа (Монгол) 2. Тамыра Мынса (АНУ) 3. Шархүүгийн Түмэнцэцэг (Монгол), Юлия Максимова (ОХУ, Красноярск)

75 кг (16): 1. Эпп Мае (Эстони) 2. Аделин Грэй (АНУ) 3. Анжела Катаева (ОХУ, Буриад), Эльмира Сыздыкова (Казахстан)

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай ирлээ  
Үзсэн: 1539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.31.xxx] 2017-12-06 13:49
Delhiin bolon OYS temtseend ajiltai oroltsson 58 kg Altantsetseg BatTseTseg dvvdee bayr hvrgej Mongoliin Emegtei shigshee bagiin tamirchid bvh shing gvrban alt neg Mungun neg hvrel absand Bayr hvrgej bn MUG dasgalchvvlagj Ts Bayrsaihan bagsh nart amjilt hvsen ereej bn angi and bvh naiz naraas Tsoomoo
Зочин [122.201.31.xxx] 2017-12-06 13:31
Delhiin tsom bolon Olon Vlsiin temtseend ajiltai oroltsson Mongol Vlsiin haan ner hvndiig endert awj ywaa emegtei shigshee bagiin Tamir chided bolon ahlah dasgalchvvlagj MY Gawyat Da bagsh Ts Bayrsaihan bolon bvh dasgalchvvlagj nart bayr hvrgej talarhaj bn naiz angi hamd olonoos Tsoomoo

Бидэнтэй нэгдээрэй