Шууд Chart

Улсын цолтнууд бөхөөс өөр төрлийн спортоор өрсөлдөнө

2017-12-06 14:41:15

Үндэсний бөхийн аварга, арслан, гарьд, заан, харцага, начин цолтой бөхчүүд энэ сарын 12-14-нд Монгол бөхийн өргөөнд бус Спортын төв ордонд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө.  

Энэ нь "Мөнгөн цагариг" клубийн 10 жилийн ойг тохиолдуулж байгаа бөгөөд дээрх  төрлөөс гадна шатар, дартс, ширээний теннис гэсэн дөрвөн төрөлд ур чадвар, авхаалж самбаагаа сорих юм.

Зүлэг ногоон дэвжээнд эр бяраа үздэг бөхчүүд спорт тоглоомоор хэрхэн хүч үзэхийг хүссэн бүхэнд нээлттэй юм байна.

Тэмцээний техникийн хурал энэ сарын 11-ний 13:00 цагт болно.

Энэ удаагийн тэмцээнд нутаг нутгаараа баг болон хуваагдах аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын цолтнууд бөхөөс өөр төрлийн спортоор өрсөлдөнө  
Үзсэн: 837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй