
Нэгэн цагийн ангийн анд аваргаа би өмөөрмөөр санагдлаа. Хүн алдаж онох үе бишгүй байх. Хазгай гишгэхэд нь харин түшээд босгомоор. Арлын орны үндэсний их спортыг унтаж байхад Монгол аавын үрс сэрээсэн, эзэгнэсэн, эзэгнэсээр ч...
Озэки цолтой олон жил барилдаж, ёкозүна болохдоо тэр, бурханы оронд байгаа аавдаа өгсөн амлалтаа биелүүлсэн гэдэг, эмтэрмээр.
Аавын хүү нэгэнтээ алдавч түүнд оносон, бүтээсэн өдөр олон санагдах. Ёкозүна Харүмафүжи дэмжиж, хамтарч хэрэгжүүлсэн "Зүрх хамгаалах төсөл"-өөр 0-5 насны 700 орчим бяцхан үрийн зүрхний хагалгаа Монголд үнэ төлбөргүйгээр хийгдэж, амжилттай болсон гэдгийг мэдэх нь хэд бол.
Эрчүүд хоорондоо учираа олсон гэх ч, хүний нутагт ад үзэгдэх зовлонг тэнд байсан хүмүүс л ойлгох байх. Үнэндээ Япончууд "Больё" гэдэг үгийг өөрөө, өөрөөр нь хэлүүлж чаддаг хүмүүс. Энэ хэргийг дөвийлгөхийн цаана сүмогийн ертөнцийн ямар бодлого яваа бол. Сайн яваа нэгнээ бүү хэмлэ. Чамаас л илүү яваа аварга хүн. Өнчин зүрхийг нь бүү шархалуулаач гэж хүсэе. Өнөөдөр би энэ асуудалд Япончуудтай хамтарч ажиллахгүй гэдгээ хэлж татгалзлаа. Ажилласан ч би Монголынхоо эсрэг ажилладаггүй аавын хүү, аварга хүн.
Д.Дагвадорж: Би Монголынхоо эсрэг ажилладаггүй аавын хүү, аварга хүн | ||
Үзсэн: 6653 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.