Шууд Chart

Эмэгтэй бөхчүүд аяны богцоо задаллаа

2017-12-12 10:57:58

Арваннэгдүгээр сарын сүүлээр Польшийн Быдгош хотод болсон 23 хүртэлх насны анхдугаар ДАШТ, энэ сарын эхээр ОХУ-ын Чебоксар хотод болсон Дэлхийн цомын тэмцээн, ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн гэсэн гурван том тэмцээн эх орноо төлөөлөн оролцсон, Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид уржигдар эх орондоо ирсэн билээ.

Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид Спортын төв ордонд хэвлэлийн бага хурал хийв.

Польшийн дэвжээнд ОУХМ А.Батцэцэг мөнгө, Г.Отгонжаргал, Э.Гантуяа нар хүрэл медаль хүртэж, Монголын чөлөөт бөхийн “U-23”-ын анхдагчид болсон. Мөн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Ө.Ууганбаяр нараар удирдуулсан хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа, П.Орхон, ОУХМ Э.Сумъяа, А.Батцэцэг, Г.Отгонжаргал, Э.Гантуяа, Г.Уртнасан, спортын мастер Б.Чимгээ гэсэн бүрэлдэхүүнтэй баг арванхоёрдугаар сарын 1-2-нд Чувашийн нийслэлд Чебоксарт болсон эмэгтэйчүүдийн 16 удаагийн Дэлхийн цомд зодоглож хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ.

Бүсгүйчүүд үүнээс хоёр хоногийн дараа тус хотод зохион байгуулагдсан ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээнээс гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Э.Сумъяа, А.Батцэцэг нар алт, спортын мастер Х.Болортуяа мөнгө, ОУХМ Ш.Түмэнцэцэг хүрэл медалийн эзэн болсон юм.

Сүүлийн 14 хоногийн хугацаанд медалийн арвин ургацтай ирсэн чөлөөт бөхийн бүсгүйчүүдийн 2017 оны тэмцээн шувтарч, ирэх жилээс насанд хүрэгчдийн УАШТ-ээс эхлэн олон тэмцээн шил шилээ даран хүлээж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эмэгтэй бөхчүүд аяны богцоо задаллаа  
Үзсэн: 1449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй