
Мэргэжлийн сүмочид Японы Кита Кюүшюү хотод өвлийн тойргийн барилдаандаа оролцож байна. Үүнийг нь далимдуулж өчигдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, их аварга Хакүхо М.Даваажаргалд заналхийлэлийн шинжтэй захидал иржээ. Хэргийг Фүкүока мужийн цагдаагийн газар шалгаж байгаа гэнэ.
Эх сурвалжийн мэдээлэлснээр Кита Кюүшюү хотын спорт цогцолборт шуудангаар дээрх захиа ирсэн аж. Түүнд “Хакүхог заавал ална” хэмжээн бичсэн байжээ.
Бичсэн этгээдийн хаяг, нэр байсан ч аль аль нь хуурамч гэнэ. Иймд цагдаагийн газраас дугтуйн дээрх хурууны хээг авч, гэмт этгээдийг хайж байгаа юм байна.
Захидал ирэх үед Хакүхо цогцолборт байгаагүй гэнэ.
М.Даваажаргалд заналхийлэлийн шинжтэй захидал иржээ | ||
Үзсэн: 1877 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.