Шууд Chart

Гурван гавьяат тэргүүтэй 11 тамирчин наран улсыг зорив

2017-12-13 12:55:21

Монголын шигшээ багийн тамирчид 2017 оны хилийн чанадад дахь сүүлийн хамтарсан бэлтгэл хийхээр өнөөдөр Япон улсыг зорив.

Багийн бүрэлдэхүүнд гавьяат тамирчин П.Өнөрбат, Э.Бэхбаяр, Б.Номин, ОУХМ Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Э.Гантуяа, Г.Уртнасан, спортын мастер О.Мөнх-Эрдэнэ, Б.Чимгээ, Т.Ариунзаяа, Б.Болортуяа гэсэн 11 тамирчин, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ө.Ууганбаяр нарын хамт Наран улсыг зорьсон юм.

Манай бөхчүүд тус улсад 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд эх орондоо ирнэ. Монголын чөлөөт бөхийн холбоо 2017 онд гадаад харилцаанд онцгой анхаарсан бөгөөд Иранд гурав, Франц, БНХАУ, БНСУ, Японд нэг удаа тамирчдаа хамтарсан бэлтгэлд хамруулаад байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гурван гавьяат тэргүүтэй 11 тамирчин наран улсыг зорив  
Үзсэн: 1119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй