Шууд Chart

Г.Отгонцэцэг “World masters”-ийг өнжлөө

2017-12-18 10:50:43

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг энэ оны сүүлийн тэмцээн ОХУ-ын Санкт-Петербург хотноо өнгөрөгч амралтын өдөр болж өндөрлөлөө. Жин тус бүрийн тэргүүн 16 бөх уригддаг тус тэмцээнийг эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Казахстаны бөх, гавьяат тамирчин Г.Отгонцэцэг өнжлөө.

Тэрбээр энэ сарын эхээр болсон Токиогийн “Их дуулга”-ын үеэр бэртэл авсан нь “World masters” тэмцээнийг өнжихөд хүргэжээ. Харин энэ жинг тэргүүлж буй М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, чансааны 900 оноог авч өөрийн чансаагаа хадгалж үлдэв. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Отгонцэцэг “World masters”-ийг өнжлөө  
Үзсэн: 1258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй