
Жин тус бүрийн эхний 16 жүдоч урилгаар зодоглодог “World Masters-2017” тэмцээнд Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид амжилттай барилдаж хос алт, хошой хүрэл медаль хүртлээ.
Доржсүрэнгийн Сумъяа энэхүү тэмцээнээр Монголын төдийгүй дэлхийн жүдо бөхийн түүхийн хуудаснаа тодоор дуурсагдах дөрөв дэх түрүү хүртэж буй цор ганц жүдоч болж нэгэн жагсаалтыг тэргүүлж эхэллээ.
Францын домогт жүдоч Тедди Ринер гурван түрүү хүртээд байсан бол энэ удаагийн Мастерс тэмцээнд барилдсангүй.
Түрүүлсэн тамирчин 1800 оноо, 6000 ам.долларын шагнал хүртдэг учир чансаагаараа ДАШТ-ий дараа зүй ёсоор ордог.
Монголын шигшээ багийн тамирчид энэхүү тэмцээнээс 10 алт, 5 мөнгө, 10 хүрэл медаль хүртээд байна.
Сонирхуулахад манай улсын жүдочдоос дээрх тэмцээнээс хэн хэн алтан медаль хүртэж байсныг уншигч танаа хүргэе.
2010 онд Санжаасүрэнгийн Мияарагчаа
2011 онд Хашбаатарын Цагаанбаатар
2012 онд Санжаасүрэнгийн Мияарагчаа
2013 онд Доржсүрэнгийн Сумъяа
2013 онд Сайнжаргалын Ням-Очир
2015 онд Мөнхбатын Уранцэцэг
2015 онд Доржсүрэнгийн Сумъяа
2016 онд Доржсүрэнгийн Сумъяа
2017 онд Ганболдын Хэрлэн
2017 онд Доржсүрэнгийн Сумъяа нар тус тус жиндээ түрүүлэв.
Доржсүрэнгийн Сумъяа “World Masters”-аас дөрөв дэх алтан медиалаа хүртлээ | ||
Үзсэн: 1509 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.