
Монголын бөхийн өргөөнд өнгөрөгч амралтын өдрүүдэд Үндэсний бөхийн холбогдолтой эд зүйлс, марк, тэмдэг болон хуучны фото агшнууд дэлгэгдлээ.
Энэхүү арга хэмжээг “Монгол бөх-цуглуулагчдын бүлгэм” ТББ-аас зохион байгуулжээ. Тус байгууллагад үндэсний бөхийн цолтон, зүтгэлтэнүүд гадна багш, эмч гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийн харьяалагддаг байна.
Тодруулбал, Үндэсний бөхийн улсын тайлбарлагч, улсын гарын даа, улсын морь цоллооч, цуглуулагч Б.Цогтбаатар, улсын начин, Гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, Монгол бөхийн сэдэвт шуудангийн марк, ил захидал тэмдэг цуглуулагч Ш.Мандахбаяр болон цуглуулагч Б.Жамсран, Ш.Мягмар, Б.Батцогт, Б.Буяндэлгэр нарын эмч, багш, судлаач зэрэг олон хүмүүс хамрагддаг аж.
Анх удаа Монгол бөхийн өргөөнд дэлгэгдсэн энэхүү үзэсгэлэнд Монгол бөхийн ховор, нандин зүйлийг цуглуулагийг дэлгэж, томоохон барилдааны оноолт, дүйз, түүхэн зургаас гадна, үндэсний бөхийн тухай марк, ном, сэтгүүл, баримал дэлгэгджээ.
Үзэсгэлэн дараа дахин гарах үед мэдээлэл хүргэнэ гэдгийг “Монгол бөх –цуглуулагчдын бүлгэм” ТББ-аас хэлж байв.
Үндэсний бөхийн холбогдолтой үзэсгэлэн дэлгэгджээ | ||
Үзсэн: 1335 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.