
ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод Монгол, Буриад, Тува гэсэн монгол туургатан гурван улсын бөх 14 хоногийн хамтарсан бэлтгэл болж байна.
Энэхүү бэлтгэл энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд манай улсаас Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн дасгалжуулагч, ОУХМ Батсайханы Идэрсайханы удирдлага дор ОУХМ Д.Алтангэрэл, спортын мастер Х.Болортуяа, Б.Халиунаа, Г.Төрмөнх тэргүүтэй өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн 17 тамирчин бэлтгэл хийж байгаа юм.
Харин Буриадаас манайхны эчнээ танил Европын анхдугаар наадмын аварга Александр Богомоев, залуучуудын анхдугаар олимпийн наадмын аварга Алдар Бальжинимаев, “Монголиа Опен” ОУТ-ий медальт Балдан Цыжипов, Евгений Жербаев, Арсалан Будажапов, Булат Батоев, Тувагаас оюутны дэлхийн аварга Дондук-оол Хуреш, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээний медальт Айхан Ондар тэргүүтэй бөхчүүд бэлтгэлд хамрагдаж байна.
Монгол туургатан бөхчүүд Улан-Үдэд хамтарсан бэлтгэлд хийж байна | ||
Үзсэн: 2077 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.