
“Атланта-1996” олимпийн наадмын алт, “Барселон-1992”-ын хүрэл медальт, 1994, 1995 оны дэлхийн аварга, Ази тивийн таван удаагийн аварга, Ираны алдарт бөх Расул Хадем улсынхаа чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн албыг дахин дөрвөн жил хашихаар болжээ.
Өдгөө 46 настай Хадем 2014 оны нэгдүгээр сараас Ираны чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажилласан. “Атланта-1996” олимпийн наадмын мөнгөн медальт, 1998 оны дэлхийн аварга Аббас Жадиди тэргүүтэй долоон хүн түүнтэй өрсөлдсөн бөгөөд дийлэнх нь Хадемд дахин дөрвөн жил итгэл хүлээлгэхээр шийдсэн байна.
Сонирхуулахад, түүний эцэг Мохаммад Хадем, “Толидо-1962” ДАШТ-д үзүүрлэж, ах Амир Реза Хадем нь “Барселон-1992”, “Атланта-1996” олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж, 1991 онд Варнагийн дэлхийн аварга болж байв.
Расул Хадем Ираны чөлөөт бөхийн холбоог дахин удирдана | ||
Үзсэн: 1122 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.