
Төв аймгийн өсвөрийн шилдэг тамирчдыг энэ сарын 20-нд шалгарууллаа. Уг арга хэмжээнд 120 гаруй тамирчин оролцсоноос гадна орон нутгийн удирдлагууд тамирчдын шагналыг гардуулсан юм.
Арга хэмжээнд энэ жил олимпийн хүрэл медальт, улсын харцага Д.Сэрээтэр, хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч, үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох, МҮОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, МҮБТСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Гочоохүү тэргүүтэн хүрэлцэн ирсэн байв.
Энэхүү арга хэмжээ нь 2007 оноос эхлэлтэй агаад тодорхой шалтгааны улмаас хоёр жил завсарлаж, энэ жил найм дахь удаагаа зохиогдлоо.
Шагналыг энэ онд УАШТ болон түүнээс дээш зэрэглэлийн тэмцээнээс медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч, багийн гаргасан амжилтыг дүгнэж шилдэг 15-ийг тодруулсан юм.
Ийнхүү 2017 оны шилдгийн шилдэг өсвөрийн тамирчнаар Азийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээнээс алт, дэлхийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Д.Номинзул тодорч самбо бөхийн мастер цолны болзол хангав. Мөн шилдэг дасгалжуулагчаар Ц.Батзаяа, шилдэг холбоогоор Гурванбаатар тэргүүнтэй аймгийн шатрын холбоо тус тус шалгарлаа.
Төв аймаг сүүлийн 10 жилд 1600 гаруй медалийг аймагтаа авч ирсэн бөгөөд тус аймгийн БТСГ-ын тамирчид энэ онд тив дэлхий, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 117 алт, 145 мөнгө, 158 хүрэл медаль хүртэж, ОУХМ болон спортын мастер тус бүр нэг, спортын дэд мастер дөрөв төрлөө.
Төв аймгийн өсвөрийн шилдэг тамирчнаар Д.Номинзул тодорлоо | ||
Үзсэн: 1171 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.