
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг (2017.12.22) БНСУ-ын нэр хүндтэй найруулагч Пэ Гён Хуан-тай уулзав. Уулзалтаар, 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан урлаг, соёлын арга хэмжээний талаар ярилцлаа. Энэ хүрээнд Сөүл хотод "Гранд опера Чингис хаан" дуурийг тоглуулах талаар талууд санал солилцлоо.
Мөн Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын шугамаар Монгол Улсад Дуурийн театрын барилга шинээр барихад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг тавьсны хариуд найруулагч Пэ Гён Хуан дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр БНСУ-ын Урлаг, соёлын яаманд асуудлыг уламжилж, яриа хэлцлийг эхлүүлнэ гэдгээ хэллээ. Найруулагч Пэ Гён Хуан нь 2003 онд есөн сая ам.долларын хөрөнгө оруулалтаар "Гранд опера Аида" дуурийг бүтээжээ.
Дуурийн театрын барилга шинээр барих асуудлаар яриа хэлцэл эхлүүлнэ | ||
Үзсэн: 1694 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.