
Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Д.Рагчаа, улсын харцага Т.Мөнгөнцоож, Г.Батбаяр, М.Бадарч, улсын начин Г.Батбаатар, Д.Дашцэрэн, М.Цанлиг, Б.Амарзаяа, Ч.Ганзориг, Л.Шинэбаатар, Ц.Нямдорж, М.Бат-Отгон, Ж.Дагва-Очир тэргүүтэй “Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд "Сос" хүүхдийн хотхоны 130 гаруй хүүхдэд өчигдөр шинэ жилийн бэлэг гардууллаа.
Тус хотхон нь БЗД-т үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэр өдөр уг хотхоны хүүхдүүдийн шинэ жилийн баяр таарчээ.
Ийнхүү баяр дээр нь баяр нэмсэн тул тэд бөх ах нартаа баярласнаа илэрхийлж, ая дуу, бүжиг наадмынхаа дээжийг сонирхуулсан юм.
“Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд сайн үйлсийн аян өрнүүллээ | ||
Үзсэн: 1274 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.