
Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр нэгдүгээр сард Токиод болох Хацү башёгийн банцүкэг гаргажээ. Хацү башё ирэх сарын 14-нд Кокүгикан ордонд явагдах юм.
“Харүмафүжи, Таканоива” асуудлын улмаас ёкозүна Харүмафүжи зодог тайлснаар “4 ёкозүнагийн үе” жил хүрэлгүй дууслаа. Энэ хооронд аваргууд дөрвүүлээ нэгэн зэрэг тэмцээнд оролцсон удаа нэг ч гараагүй билээ. Харүмафүжи зодог тайлсан бол харин өнгөрсөн башёд зодоглоогүй хохирогч Таканоива маэгаширагийн наймаас жюүрёогийн гурав хүртэл унасан байна. 21 настай залуу бөх Такакэйшёо комүсүби цол хүртэж, өрсөлдөгч Ооношёотой цол зэрэгцлээ.
Тэр Таканохана дэвжээний анхны санякү болж байгаа юм. Хэвлэлийн хурал дээр Таканохана ояката ирээгүй тул Такакэйшёо ганцаараа сэтгүүлчдийн өмнө гарч ирлээ. “Дараагийн зорилго сэкивакэ цол. Нэг нэг алхмаар дээш ахина. Санякүд дэвшээд үнэхээр баяртай байна. Сүмоч болгон энэ цолыг авахыг хүсдэг” гэж ярьлаа. Шинэ банцүкэгээр озэки асан Тэрүнофүжи маэгаширагийн 10 хүртэл буусан бол Тамаваши гурван башёгийн дараа сэкивакэ цолоо эргүүлэн авлаа.
Хацү башёгийн банцүкэг их аварга Хакүхо манлайлсан. Ирэх тэмцээн бол түүний хувьд ёкозүна цолтой барилдах 63 дахь башё нь. Ёкозүна Китаноүмитэй зэрэгцэнэ гэсэн үг. Харин дараагийн тэмцээнээс эхлээд энэ тоо 64 болж, их аварга Хакүхо мэргэжлийн сүмогийн бас нэгэн том рекордыг эзэмших болж байгаа юм. Энэ хоёр их аваргын араас Чиёонофүжи 59, Тайхо 58, Таканохана 49 башё ёкозүна цолтой барилдсан амжилтаар жагсаж байна.
Аби, Рюүдэн нар дээд зиндаанд анх удаагаа дэвшиж, Соококүрай, Ишиүра, Ютакаяма нар макүүчид буцан ирсэн.
Миторюү Б.Төрболд жюүрёод дэвшсэн нь энэ банцүкэгийн бас нэгэн онцлог боллоо. Миторюү “Нишикидо” дэвжээний анхны цолтой бөх, Монголоос төрсөн 33 дахь сэкитори болж байна. Эхний өдрүүдэд зиндаандаа дасаад ирвэл сайн барилдаж, жюүрёог хэдхэн башёд туулах боломж түүнд бүрэн бий. Дайшёохо Р.Шижирбаяр ч дахин жюүрёод дэвшсэн тул энэ зиндаанд манай зургаан бөх барилдана.
Буур Жамьяан аваргын удам, Монгол Улсын харцага Г.Батбаярын хүү Б.Анхбаярын нэр анх удаагаа банцүкэд гарлаа. Тэр жонокүчигийн 18-аас барилдана.
Дээд зиндаа
Зүүн |
Цол |
Баруун |
Хакүхо |
Ёкозүна |
Кисэносато |
Какүрюү |
Ёкозүна |
|
Гоэйдо |
Озэки |
Такаясү |
Митакэүми |
Сэкивакэ |
Тамаваши |
Такакэйшёо |
Комүсүби |
Ооношёо |
Хокүтофүжи |
М 1 |
Ичиножёо |
Ёшиказэ |
М 2 |
Котошёогикү |
Чиёотайрюү |
М 3 |
Точиношин |
Шёодай |
М 4 |
Араваши |
Окиноүми |
М 5 |
Эндо |
Такарафүжи |
М 6 |
Икиой |
Чиёошёома |
М 7 |
Чиёонокүни |
Точиоозан |
М 8 |
Кайсэй |
Шёохозан |
М 9 |
Чиёомарү |
Тэрүнофүжи |
М 10 |
Аминишики |
Котоюүки |
М 11 |
Дайшёомарү |
Соококүрай |
М 12 |
Кагаяки |
Такэказэ |
М 13 |
Дайэйшёо |
Аби |
М 14 |
Ютакаяма |
Ишиүра |
М 15 |
Нишикиги |
Рюүдэн |
М 16 |
Асанояма |
Дайамами |
М 17 |
|
Монгол бөхчүүд
Жюүрёо
Зүүний 2 Азүмарюү С.Тодбилэг
З-3 Таканоива А.Баасандорж
З-4 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар
3-10 Сэйро А.Өнөболд
З-13 Миторюү Б.Төрболд
Б-13 Дайшёохо Р.Шижирбаяр
Макүшита
Б-14 Кагамио Б.Нанжид
Б-21 Кирибаяма Б.Лхагвасүрэн
Б-22 Гочёозан Д.Ууганбаатар
З-28 Асахирюү Б.Дэнзэнсамбуу
Б-47 Сакигакэ Я.Баттүшиг
З-58 Кёкүсоотэн Э.Энхманлай
Санданмэ
Б-35 Саданохикари Д.Наранцогт
Б-81 Шёотэнро Д.Нямсүрэн
Жонокүчи
Б-18 Ёошёояма Б.Анхбаяр
Хацү башёгийн банцүкэ гарчээ | ||
Үзсэн: 1790 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.