
Туркийн чөлөөт бөхийн 2017 оны УАШТ энэ сарын 21-24-нд Адана хотод болжээ. “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн гурван удаагийн аварга Таха Ахгуль улсынхаа аваргад найм дахь удаагаа түрүүлжээ. “Рио-2016” олимпийн мөнгө, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Селим Яшар (Калой Кортоев) алтан медалийн төлөөх барилдаанд Фатих Эрдинд, Европын гурван удаагийн аварга Чингисхан Эрдоган (Опан Сат) хагас шигшээд Селахаттин Киличсалайанд тус тус ялагджээ. Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга Сонер Демирташ Германы “Бундеслиг”-т барилдаж байгаа учир зодоглоогүй.
Туркийн шигшээ багийн дасгалжуулагч Адам Берекет улсын аваргуудыг ирэх жилийн тавдугаар сарын 1-6-нд ОХУ-ын Капсийск хотод болсон ЕАШТ-д оролцуулна гэдгийг мэдэгджээ.
ТУРКИЙН АВАРГУУД:
Ахмет Пекер (57 кг), Режеп Топал (61 кг), Селахаттин Киличсалайан (65 кг), Хайдар Явуз (70 кг), Мухамет Акдениз (74 кг), Нури Котаноглу (79 кг), Фатих Эрдин (86 кг), Сердар Боке (92 кг), Юнус Эмре Деде (97 кг), Таха Ахгуль (125 кг).
Туркчууд улсын аваргаа тодруулав | ||
Үзсэн: 1136 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.