
Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё ирэх нэгдүгээр сарын 14-нд Токио хотноо эхэлнэ.
2018 оны эхний башёд Таканоива А.Баасандорж барилдахаар болсон ч чансаа буурч жюүрёод барилдахаар болжээ.
Өнгөрөгч арваннэгдүгээр сарын башёгийн дундуур ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж нутагт нэгт Таканоива А.Баасандорж нарын хооронд болсон зодооны асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Энэхүү асуудлаас болж ёкозүна Харүмафүжи зодог тайлахаа мэдэгдэж, ирэх башёгийн банцүкэд багтаагүй. Тэгвэл өнгөрөгч башёд барилдаагүй Таканоива А.Баасандорж оны эхний башёд барилдах ч дээд зиндаанаас жюүрёогийн гурав хүртэл доошилсон байна. Түүний хувьд өмнөх сарын башёд маэгаширагийн наймаас барилдах байсан юм.
Жюүрёод Таканоива А.Баасандоржоос гадна Азүмарюү С.Тодбилэг, Сэйро А.Өнөболд, Миторюү Б.Төрбөлд, Дайшёохо Р.Шижирбаяр нар барилдана.
Ямартай ч Монгол бөхчүүдийн зодооны асуудал хурцдаж, ёкозүна Харүмафүжи зодог тайлахад хүрсэн.
Энэ жил 27 настай Таканоива А.Баасандорж 2008 оны арваннэгдүгээр сараас эхлэн сүмод хөл тавьжээ. Тэрбээр 2017 оны нэгдүгээр сарын башёг 11 даваа, дөрвөн унаатайгаар өндөрлүүлж, маэгаширагийн хоёр хүртэл дэвшиж байжээ.
А.Баасандорж чансаа буурч жюүрёод барилдана | ||
Үзсэн: 1983 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.