Шууд Chart

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдааны хоёрын даваа эхэллээ

2017-12-29 15:47:10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны хоёрын даваа Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Тус барилдааныг 2011 оноос эхлэн жил бүрийн энэ сарын 29-нд буюу Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөр зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа билээ.

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос хамтран зохион байгуулж буй чансаа өндөр шигшмэл 128 бөхийн энэ удаагийн барилдааныг нээж, Төрийн тэргүүн Халтмаагийн Баттулга үг хэлж, нээв.

Энэ удаагийн цомын төлөөх барилдаанд 2017 оны цагаан сараас эхлэн тооцох болсон чансааны үзүүлэлтийг ашиглаж байгаагаараа онцлог болж байна. Бөхчүүд энэ барилдаанд энэ жилийн 24 тэмцээнээс авсан чансаагаараа эрэмбэлэгдэн барилдах юм. Ийнхүү Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгч, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ нар манлайлан барилдаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдааны хоёрын даваа эхэллээ  
Үзсэн: 2014 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй