
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны гурвын даваа Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Энэ даваанд Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ улсын начин Б.Баатарцолд өвдөг шороодлоо.
Мөн түрүү бөхийн тоонд нэрлэгдэж байсан улсын харцага М.Бадарчаар улсын начин Д.Анар даваагаа ахиулав.
Түүнээс өмнө улсын цолтой бөхчүүдээс Монгол Улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Б.Сангисүрэн, Б.Серик, Б.Ганхуяг, Л.Гантулга нар өвдөг шороодсон юм.
Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ улсын начин Б.Баатарцолд өвдөг шороодлоо | ||
Үзсэн: 2293 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.