Шууд Chart

Улсын аварга С.Мөнхбат өвдөг шороодлоо

2017-12-29 17:28:40

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны дөрвийн даваа Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Энэ даваанд  Монгол Улсын аварга С.Мөнхбат улсын начин Ч.Хөхчирэнгэрт, улсны гарьд Ж.Бат-Эрдэнэ улсын начин Б.Баатарцолд, улсын харцага М.Бадарч улсын начин Д.Анарт тус тус өвдөг шороодов.   

Түүнээс өмнө улсын цолтой бөхчүүдээс Монгол Улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Б.Сангисүрэн, Б.Серик, Б.Ганхуяг, Л.Гантулга нар үзэгчдийн суудал руу шилжээд байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын аварга С.Мөнхбат өвдөг шороодлоо  
Үзсэн: 2323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй