
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү түрүүллээ.
Их шөвөгт Монгол Улсын аварга Ч.Санжаадамба улсын харцага Т.Баасанхүүд, улсын арслан Н.Батсуурь улсын заан Н.Жаргалбаярт өвдөг шороодсон юм.
Ийнхүү тэргүүн байрын төлөө Н.Жаргалбаяр, Т.Баасанхүү нар хүч үзэж, улсын начин Д.Нэгдэлийн хүү, улсын заан Жаргалбаяр үзүүрлэв.
Барилдааны хүндэтгэлийн хойморт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин XX зууны манлай бөх, дархан аварга Х.Баямөнх, хөдөлмөрийн баатар, дархан аварга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, манлай заан Д.Долгосүрэн нар тухлан сууж, шимтэн үзлээ.
Сонирхуулахад Ерөнхийлөгчийн цомын төлөөх анхдугаар барилдаан 2011 онд болж, Монгол Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж харцага цолтой байхдаа үзүүрлэж байв.
Харин 2012 онд улсын заан М.Өсөхбаяр, 2013 онд улсын заан Б.Пүрэвсайхан, 2014 онд улсын аварга С.Мөнхбат, 2015 онд улсын заан Б.Пүрэвсайхан, 2016 онд улсын арслан Р.Пүрэвдагва нар түрүүлсэн юм.
Улсын харцага Т.Баасанхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд түрүүллээ | ||
Үзсэн: 3245 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.