
МҮБХ-оос энэ сард зохион байгуулах барилдааны хуваарийг гаргажээ. Ийнхүү уншигч танаа сонирхуулья.
Нэгдүгээр сарын 6-нд 14:00 цагаас Монгол Улсын начин Н.Мөнхжаргалын нэрэмжит аймаг, цэргийн болон залуу 256 бөхийн барилдаа.
Нэгдүгээр сарын 13-нд 14:00 цагаас Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан.
Нэгдүгээр сарын 20-нд 12:00 цагаас сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан.
Нэгдүгээр сарын 21-нд 14:00 цагаас “Талх чихэр” ХК-ийн хэвийн боовны баярт зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн 256 бөхийн барилдаан.
Нэгдүгээр сарын 28-нд Монгол Улсын харцага цолд хүндэтгэл илэрхийлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус зохион байгуулагдана.
Нэгдүгээр сард болох барилдааны хуваарь гарчээ | ||
Үзсэн: 1245 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.