Шууд Chart

Д.Бямбадоржид 500 мянган иений торгууль ногдуулав

2018-01-05 12:11:10

Бусдын биед халдаж, танхайрсан хэргээр сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржид Тоттори хотын шүүхээс 500 мянган иений  торгууль ногдуулсан байна. Энэ нь өнөөгийн ханшаар Монгол мөнгөөр 10.7 сая орчим төгрөгтэй тэнцэх юм.

Харүмафүжид зодуулсан гэх сүмоч Таканоива А.Баасандоржийн дэвжээний багш Таканоханагийн гомдлын дагуу Тоттори хотын цагдаа хэргийг шалгаж, улмаар шүүх өчигдөр шийдвэрээ гаргажээ.

Харүмафүжи өнгөрсөн аравдугаар сарын 26-нд Тоттори хотод өөрөөсөө зиндаа доогуур, нутаг нэгт сүмочийг караокены машины удирдлагаар зодож, гэмтээсэн хэрэгт холбогдож, улмаар өөрийн хүсэлтээр зодог тайлах шийдвэр гаргасан билээ.

Сүмогийн ертөнцийг донсолгосон дээрх дуулианы улмаас Харүмафүжи нэгэнт зодог тайлах шийдвэр гаргасан тул Японы сүмогийн холбооноос түүнд шийтгэл оноогоогүй юм. Түүний багш, ояката Исэгахама мөн өөрийн хүсэлтээр Сүмогийн холбооны Захирлуудын зөвлөлөөс огцорсон билээ.  Харин хэрэг гарах үеэр зохих арга хэмжээ аваагүй гэж ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Какүрюү М.Ананд нарын цалинг хасах шийдвэрийг Сүмогийн холбоо гаргасан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Бямбадоржид 500 мянган иений торгууль ногдуулав  
Үзсэн: 969 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй