Шууд Chart

Халз барилдаанд зодоглох чансаа өндөр 16 бөхийн нэрс тодорлоо

2018-01-10 09:37:11

Монгол Улсын арслан, заан, харцага, начин цолтнуудын халз барилдаан энэ сарын 20-нд “АСА” циркэд болох бөгөөд оролцох бөхчүүдийн нэрс тодорчээ.

Үүнийг “Хосбаатар” сан, үндэсний бөхийн “Жудаг”, “Бид Монгол” грүпп. “Рояаль”, “Малчин” телевиз, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ хамтран зохион байгуулах юм.

Барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, Э.Оюунболд, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, улсын харцага Б.Бат-Өлзий, Т.Баасанхүү, Х.Гантулга, Б.Одгэрэл, М.Бадарч, О.Хангай, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Э.Даш, Б.Амарзаяа, Ж.Чулуунбат, Ч.Хөхчирэнгэр нар оролцоно.

Энэхүү барилдаанд чансаа өндөр 16 бөхийг сонгосон аж.

Сонирхуулахад энэ үеэр Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн шилдэг хүчтэн Г.Мандахнаран, Монгол Улсын харцага Ч.Даваадорж агсны хүү, жүдо бөхийн ОУХМ Төмөрхүлэг нар гурван удаа үндэсний бөхөөр халз барилдана. Тэдний хэн нь олон давсан нь гурван сая төгрөг халааслах юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Халз барилдаанд зодоглох чансаа өндөр 16 бөхийн нэрс тодорлоо  
Үзсэн: 2703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.180.220.xxx] 2018-01-10 10:37
Шагналын сан өндөр халз барилдаанд хэн хэн барилдах нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ маргаашийн дотор зарлана хэмээн зохион байгуулагчид мэдэгдэв. Энэ сэтгүүлчид юу бичиж байгаагаа ойлгодог юм болов уу???

Бидэнтэй нэгдээрэй