
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлж, энэ ням гараг хүртэл Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд үргэлжилнэ.
2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн ихээхэн онцлогтой болох бөгөөд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос хэрэгжиж эхлэх шинэ жингээр явагдах юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг болон эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 68, 72, 76 кг гэсэн жинд аваргуудаа тодруулна.
Мөн дотоодын зөрчил ихтэй тус холбооны тамирчид, багш, дасгалжуулагч нарт Холбооны ёс зүйн дүрмийг танилцуулжээ. Тэмцээний үеэр маргаан гарч асуудал үүсэх үед урьдчилсан байдлаар дүрэмтэй танилцсан байхыг холбооны зүгээс анхааруулсан байна.
Дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, зөрчихийг завдсан тохиолдолд сахилгын хариуцлага хүлээлгэх аж.
2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн олон улсын тэмцээнд оролцох эрхийг тамирчдад олгох бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний/ДАШТ/ сорил тэмцээнд оролцох оноог авах юм. Өөрөөр хэлбэл, чөлөөт бөхийн холбооноос ДАШТ-д оролцох тамирчдыг улсын аваргаас шууд тодруулахгүй бөгөөд нэмэлт сорилт тэмцээнийг явуулж эхлээд байна. Үүний дагуу УАШТ-д оролцсон тамирчид оноо цуглуулж, сорил тэмцээнд оролцох аж.
Чөлөөт бөхийн УАШТ шинэ жингээр явагдана | ||
Үзсэн: 1217 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.