
Монгол Улс энэ онд чөлөөт, жюү жицү бөх, бокс, шатар, байт харваа зэрэг спортын төрлийн олон улсын тэмцээнийг зохион байгуулна.
Чөлөөт бөхийн “Mongolia Open” тэмцээн ирэх зургадугаар сард болно. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд чансааны оноо олгодгоороо онцлог.
Сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжөөд байгаа жюү жицү бөхийн тэмцээний олон улсын тэмцээн тун удахгүй Монголд зохион байгуулагдах гэж байна. Энэ нэгдүгээр сарын 27-28-нд Улаанбаатар хотод болох Арабын нэгдсэн Эмират улсын холбоотой хамтран зохион байгуулах Азийн нээлттэй тэмцээн юм.
Шатрын олон улсын тэмцээн Улаанбаатарт цөөнгүй удаа зохиогдож байжээ. Тэгвэл Монголын шатрын холбоо, Азийн шатрын холбоотой хамтран Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аваргыг тодруулахаар болсон байна. Тэмцээн зургадугаар сарын 17-26-нд болох хуваарьтай.
Байт харвааны ”Mongolian Archery Cup” олон улсын нээлттэй тэмцээн ирэх наймдугаар сард Улаанбаатарт болох аж.
Азийн наадам тохиож байгаа энэ жил Монголын боксын холбоо насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохиохгүй байхаар шийджээ. Оны өмнө болсон шилдэг найман боксчны тэмцээнээс шигшээ багийн болон олон улсын тэмцээний сонгон шалгаруулалтаа хийх юм. Харин олон улсын нээлттэй тэмцээнийг 2018 онд Улаанбаатар явуулахаар төлөвлөн, ажиллаж байна.
Монгол Улсад болох зарим олон улсын тэмцээний хуваарь гарчээ | ||
Үзсэн: 1496 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.