
Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр Орхон аймгийн "Хангарьд палас"-т болно.
Энэ удаагийн тэмцээнд 25 байгууллагын 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөнө.
Тодруулбал эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд "Лондон-2012" олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр 61-д, улсын зургаан удаагийн аварга ОУХМ Д.Гомбодорж 79 кг-д жин өгсч барилдахаар болжээ.
Сонирхуулахад энэ жил Монгол хүн олммпийн наадмаас медаль хүртсэний 50, Зууны манлай Эрдэнэт үйлдвэр үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан уг тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.
Ийнхүү уг барилдааны сугалааг танилцуулья.
Чөлөөт бөхийн УАШТ-ий сугалаа гарлаа | ||
Үзсэн: 1204 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.