Шууд Chart

97 кг-ын жинд шинэ аварга төрлөө

2018-01-14 10:31:51

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжиллээ. 

Энэ өдөр эрэгтэйчүүдийн 57, 74, 97 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодров. 

Хамгийн сонирхолтой барилдаан 74 кг-ын жинд өрнөлөө. Тодруулбал гавьяат тамирчин Г.Мандахнаран шигшээ барилдаанд З.Сумъяабазарыг 11:0 буюу оноогоор цэвэр ялж, улсын аваргын ээлжит түрүүгээ хүртлээ. 

Шигшээ барилдаанд Г.Мандахнаранг барилдах үеэр дасгалжуулагч Ц.Цогтбаяр дасгалжуулагчийн суудалд суухыг хүсч, Дэлхийн бөхийн холбооноос гаргасан шийдвэрийг Дээд шүүхээс хүчингүй болгосон бичгийг Монголын чөлөөт бөхийн холбооны холбоо (Ерөнхий шүүгч болон Ерөнхий нарийн бичгийн дарга)-нд өгсөн юм.

Мөн 97 кг-ын жинд шинэ аварга төрлөө. Энэ жингийн шигшээ барилдаанд Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт П.Өсөхбаатар болон залуучуудын улсын аваргын хүрэл медальт Б.Зоригтбаатар нар шалгаран үлдсэн юм. Барилдаан ширүүн тэмцлийн дунд өрнөж, Б.Зоригтбаатар өрсөлдөгчөө 6:4 онооны харьцаагаар хожлоо. ЭРЭГТЭЙ:

57 кг: (25 бөх)

  • Алтан медаль: Ц.Цогбадрах (Алдар)
  • Мөнгөн медаль: Б.Төгс (Төгс)
  • Хүрэл медаль: Б.Түмэнцогт (Хасумегастарс), Ц.Мандалсүрэн (Алдартан)

74 кг: (23 бөх)

  • Алтан медаль: Г.Мандахнаран (Алдар)
  • Мөнгөн медаль: З.Сумъяабазар (Хангарьд)
  • Хүрэл медалийн төлөө: Г.Идэрхүү (Аваргууд академи), Б.Батсүх (Хасумегастарс)

97 кг: (15 бөх)

  • Алтан медаль: Б.Зоригтбаатар (Мэргэд Хангай)
  • Мөнгөн медаль: П.Өсөхбаатар (Хилчин)
  • Хүрэл медаль: Ө.Батзул (Аврагч), Б.Одсүрэн (Мэргэд)

Дашрамд дуулгахад энэ удаагийн тэмцээн Монгол бөх олимпийн наадмаас анх медаль хүртсэний 50 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит хүрээнд зохиогдож байна.

Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 65, 86, 125 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаан болно.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

97 кг-ын жинд шинэ аварга төрлөө  
Үзсэн: 1613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй