
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд болж буй. Монгол бөх олимпийн наадмаас анх медаль авсны 50, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит хүрээнд болж байгаа уг тэмцээнд 25 байгууллагын 300 гаруй тамирчин оролцож байна.
Эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо.
Улсын аваргын медалийн салхийг 55 кг-ын жинд Б.Халиунаа хагалсан бөгөөд тэрбээр “Хасу-Мегастарс” клубын тамирчин Б.Дөлгөөнийг ялж, хүрэл медалийн эзэн болсон юм.
Мөн 55 кг-ын жинд Э.Даваачимэг улсын аваргын дөрөв дэх түрүүгээ хүртлээ.
Энэ жилийн УАШТ-ий онцлох тамирчны нэг бол олимпийн хүрэл, дэлхийн хошой аварга, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг байсан юм. Тэрбээр энэ удаа 65 кг-д барилдаж, бүх өрсөлдөгчөө цэвэр ялснаар улсын аваргын зургаа дахь түрүүгээ хүртсэн юм.
Энэ жил 28 настай С.Батцэцэг 2009, 2010, 2012, 2013, 2016, 2018 онд улсын аварга болоод байна.
ДҮН: \Жин бүрт 10-18 тамирчин өрсөлдлөө\
Эмэгтэй
55 кг:
- Алтан медаль: Э.Даваачимэг (Хил хамгаалах ерөнхий газар “Хилчин” спорт хороо)
- Мөнгөн медаль: Б.Болор-Эрдэнэ (Алдар спорт хороо)
- Хүрэл медаль: Б.Халиунаа \Орхон\, Б.Хулан \Хангай Хайрхан\
59 кг:
- Алтан медаль: Б.Шоовдор (Хасу-Мегастарс)
- Мөнгөн медаль: Э.Гантуяа (“Хилчин” спорт хороо)
- Хүрэл медаль: Н.Наранцацрал \Аваргууд\, Ө.Пүрэвсүрэн \Женко\
65 кг:
- Алтан медаль: С.Батцэцэг (“Хилчин” спорт хороо)
- Мөнгөн медаль: О.Оюунтуяа (“Хүч” спорт хороо)
- Хүрэл медаль: Г.Пүрэвцэцэг \Хасумегастарс\, Э.Цэвэгмэд \Алдар\
С.Батцэцэг зургаа дахь удаагаа аваргаллаа | ||
Үзсэн: 1167 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.