
Казахстаны Астана хотод тус улсын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал болж, ажлаа хэлэлцлээ. ДАШТ-д нэг ч медаль авч чадаагүй эрэгтэйчүүдийн шигшээ багийг нэлээд шүүмжилсэн байна.
Хурлаар эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч нарыг өөрчиллөө. Эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар Ермек Имамбековийн оронд Айдын Смагуловыг, эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, манай мэргэжилтэн Д.Энхбаатарын оронд Марат Данайбаев сонгогдлоо.
Г.Отгонцэцэгийн багш Д.Энхбаатарыг эмэгтэйчүүдийн шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар ажиллуулах болжээ.
Мөн Казахстаны жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр Марат Мыктыбеков ажиллахаар болсон байна.
Г.Отгонцэцэгийн багш зөвлөх дасгалжуулагч болжээ | ||
Үзсэн: 1182 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.