
Озэки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдрөөс Хацү башёг орхиж байна. Өнгөрсөн тэмцээнд ч тэмцээний голоос гарч, гурван жилийн дараа маэгаширад унасан билээ. Энэ тэмцээнд эхний хоёр өдөр дараалан унаж, гэмтэл нь бүрэн эдгээгүй байгаа аж.
Исэгахама ояката “Эмнэлэгт нарийн шинжилгээ хийлгэж байгаа. Барилдах боломжгүй. Гэхдээ өвдөг, тохойны хуучин бэртэл нь биш. Дотор эрхтэний асуудалтай юм шиг байна. Боломж гарвал башёгийн дундаас барилдах болно” гэж сэтгүүлчдэд мэдээллэсэн юм. Банцүкэ нь зүүний 10-т байгаа тул 50 хувийн амжилт үзүүлээгүй тохиолдолд бусад бөхчүүдийн амжилтаас хамааран, жюүрёод унаж болох юм.
Озэки байсан бөх жюүрёод унасан тохиолдол гурав байдаг. Дайжюү 1977 онд жюүрёод унаж, дараагийн башёд нь эхний дөрвөн өдөр унаад зодог тайлсан бол Миябияма 2013 онд жюүрёод унаад 3-12 үзүүлэлттэй мөн зодог тайлж байлаа. Харин Барүто жюүрёод унах нь тодорхой болонгуут зодог тайлж байсан билээ.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдрөөс Хацү башёг орхилоо | ||
Үзсэн: 1195 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.