Шууд Chart

“Алдар” спорт хороо багийн дүнгээр тэргүүллээ

2018-01-16 17:19:58

Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий сүүлийн өдөр буюу эрэгтэйчүүдийн 65, 86, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаан боллоо. Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОУХМ Оргодолын Үйтүмэн УАШТ-д тав дахиа түрүүлсэн бол гавьяат тамирчин Э.Ням-Очир дөрөв, гавьяат тамирчин П.Орхон гурав, ОУХМ Э.Сумъяа, Н.Золбоо хоёр, спортын мастер А.Чанцалнямаа анх удаа улсын аварга болцгоолоо.

Эрэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо өнгөлж, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс”, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, ОУХМ Л.Энхбаяр дасгалжуулагчтай “Аваргууд” академи удаалав.

Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр мөн “Алдар” спорт хороо тэргүүлж, “Хасу-Мегастарс” клуб удаалж, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб гуравдугаар байрт орлоо.

СҮҮЛИЙН ӨДРИЙН ДҮН:

Эрэгтэйчүүдийн 65 кг (30 бөх): 1. Э.Ням-Очир (Хилчин) 2. Б.Батмагнай (Алдар) 3. Т.Тулга (Арслан), Г.Ханбүргэд (Аваргууд)
86 кг (16): 1. О.Үйтүмэн (Алдар) 2. П.Өнөрбат (Хасу-Мегастарс) 3. Б.Нямбаяр (Ирээдүй), Г.Ганхуяг (Аваргууд)
125 кг (28): 1. Н.Золбоо (Хүч) 2. О.Мөнх-Эрдэнэ (Мэргэд хангай) 3. Б.Гончигтавхай (Цастын барс), М.Билгүтэй (Женко)
Эмэгтэйчүүдийн 53 кг (6): 1. Э.Сумъяа (Хилчин) 2. Г.Отгонжаргал (Алдар) 3. О.Ванчигмаа (Женко), Н.Мөнхзул (Хангарьд)
62 кг (6): 1. П.Орхон (Алдар) 2. Д.Түмэнхүслэн (Женко) 3. Б.Сарнай (Мөнхийн хүчтэн), Х.Болортуяа (Аврагч)
76 кг (6): 1. А.Чанцалнямаа (Хүч) 2. Г.Ариунжаргал 3. Б.Одончимэг (хоёул Алдар), О.Анударь (Аваргууд)

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алдар” спорт хороо багийн дүнгээр тэргүүллээ  
Үзсэн: 1734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй