Шууд Chart

Ядуусын хорооллоос төрсөн олимпийн аваргын амжилттай танилцана уу

2018-01-17 14:09:09

“Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн алтан медалийн төлөө Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяаг ялснаар илүү танил болсон Рафаела Силвагийн амжилтыг уншигч танаа хүргэе.

Тэрбээр 1992 оны дөрөвдүгээр сарын 24-нд Бразил Улсын Рио-де-Жанейро мужийн Рио-де-Жанейро хотын Баруун дүүргийн Сидаде-де-Деуш (Бурхны хот) хороо хэмээх ядуусын хороололд төржээ.

Долоон настайгаасаа жүдогоор хичээллэсэн түүний аавыг Луиш Карлос, эгчийг нь Ракел Силва гэдэг.

2012 оны Лондонгийн олимпийн дараа хэвлэлээр доромжлуулж байсан бол 2016 онд анх удаа олимпийн наадам хүлээн авсан өөрийн улсын зохион байгуулсан олимпоос алтан медаль хүртсэнээр амьдрал тэмцэл нь түүнийг хэвлэлийн баатар болгожээ.

Мөн тэрбээр усан цэргийн армид алба хаадаг аж.

Рафаела Силвагийн амжилтууд:

  • Олимпийн аварга /2016/
  • ДАШТ-ий алт /2013 /
  • ДАШТ-ий мөнгө /2011/

Багийн ДАШТ-ий хошой мөнгө /2013, 2017/

  • Пан Америкийн аваргаас алт, мөнгө, хүрэл тус бүр хоёр

Гранд Слам

  • Мөнгө /Абу Даби
  • Хүрэл /Парис
  • Хүрэл /Токио
  • Хүрэл Парис
  • Хүрэл /Москва
  • Хүрэл /Токио
  • Мөнгө /Рио-Де-Жанейро
  • Хүрэл /Токио
  • Хүрэл /Рио-Де-Жанейро

Гран При

  • Мөнгө /Тбилис
  • Алт /Тбилис
  • Хүрэл /Гавана
  • Алт /Дюсельдорф
  • Мөнгө /Чиндао
  • Хүрэл /Дюсельдорф
  • Алт /Дюсельдорф
  • Ворлд Мастерс
  • Мөнгө /Алматы

Европын нээлттэй тэмцээн

  • Алт /Ром
  • Алт /Мадрид
  • Алт /Лондон
  • Алт /Сан Пауло
  • Алт /Сан Салвадор
Нийтэлсэн: У.Баярсайхан

Ядуусын хорооллоос төрсөн олимпийн аваргын амжилттай танилцана уу  
Үзсэн: 3083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [118.33.222.xxx] 2018-01-17 21:10
xaxa bitgii huts holiinh ni chigchii huruunii dind ch huehgui amitan baij xaxa
Зочин [122.201.31.xxx] 2018-01-17 18:44
Луйвараар олимпийн алт авсаныг нь дэлхий мэднэ шүү

Бидэнтэй нэгдээрэй