Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит тэмцээн гал гарах нь

2018-01-19 08:24:31
Error loading player: No playable sources found

ОХУ-ын нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит ОУТ энэ сарын 19-22-нд Красноярск хотод болно.

Үүнээс долоо хоногийн дараа болох Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн өмнөх том сорилт Миндиашвилигийн уламжлалт тэмцээнээр болох нь.

ДБНХ-ноос чансаа олгох тэмцээнүүдэд зохион байгуулагч орноос таван бөх барилдуулахаар шийдвэрлэсэн юм. ОХУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жамболат Тедеев эрэгтэйчүүдийн 10 жинд тус бүр хоёроос гурван тамирчинг “Алтан Гранпри”-д барилдуулахаар албан ёсоор зарлаад байна.

Тэгвэл үлдсэн тамирчдыг дээрх тэмцээнээс сонгож авах юм. Миндиашвилигийн тэмцээнд 2015 оны дэлхийн аварга Магомедрасул Газимагомедов болон Артём Гебеков, Муршид Муталимов, Мурадин Кушхов, Гажи Набиев шилдгүүдтэй 23 дагестан эр, ДАШТ-ий хүрэл медальт Сослан Кцоев, ЕАШТ-ий медальт Заур Макиев, Оросын аварга Заурбек Сидаков болон Давид Баев, Ацамаз Санакоев тэргүүтэй Хойд Осетийн 14, Алдар Бальжинимаев, Балдан Цыжипов, Алексей Боровицкий, Арсалан Будажапов тэргүүтэй манайхны эчнээ танил 34 буриад бөхчүүд оролцохоор болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит тэмцээн гал гарах нь  
Үзсэн: 3381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
e [202.72.245.xxx] 2018-01-19 09:01
манай эрчүүд биеийн бэлтгэлээс гадна жаахан ухаан тэвчээртэй үзвэл

Бидэнтэй нэгдээрэй